Untitled Document
hurdan morinii tsol tuvshuu73 , Арван нэгдүгээр сар 2009

Баян ходоод дааганы цол
Зээ, энэ хүлгийн эзэн нь
Эндүүрч тащаарч бодсноос
Уясан уяа багадаад
Унасан хүүхэд нь балчирдаад
Барьсан ташуур нь богинодоод
Үлий манхан тааралдаад
Үргэлж саатал тохиолдоод
Үсэрч гарсан боловч
Үхэр тэрэг шиг хоцорч
Энэ жилийн баян ходоод
Ирэх жилийн баярын магнай
Бат түмэн эх ээ!
Дэлгэрэнгүй…
________________________________________

Түрүү морины цол
Бүрэн эрхт Монгол Улсын ……….. аймгийн …….сумын……….ард……..ны
Удамт азарганы үр
Уургын гүүний унага
Хамаг олны дурыг татсан
Ханашгүй цэнгэлийн манлай
Уулын цаанаас уралдаад ирдэг
Улам холоос дэгдээд ирдэг
Төмөр зуузай сунган гүйдэг
Түмэн агтнаас түрүүлж гүйдэг
Мяндсан жолоо сунган гүйдэг
Мянган агтнаас түрүүлж гүйдэг
Заан дөрвөн соёог яралзуулсан
Заамал зургаан хүзүүг хүзүүг суналзуулсан
Төө сайхан чихийг собилзуулсан
Төгрөг хар нүдийг тормолзуулсан
Туулай сайхан зоогоо хотолзуулсан
Тураг сайхан биеэ товволзуулсан
Өтгөн хар сүүлийг самбалзуулсан
Өнгөт сайхан дэлийг намилзуулсан
Эрчит дөрвөн туурайг жирэлзүүлсэн
Эрдэнэт дөрвөн хөлийг гялалзуулсан
Дайрч ирсэн даян хүлэг
Давхиж ирсэн хандгайн буга
Даяар гайхамшигт
Даамай хурдан
Ган зуузай
Галт идэр хүлэг ээ!
Энэ наадмын өмнө
Эрхэм цолыг өргөн дэлгэрүүлсэн
Ирэх наадмын өмнө
Эх цолыг тэмдэглүүлсэн
Олон түмэн ардын өмнө
Онц сайхан үзэмж болсон
Төрдөөн чимэг
Түмэндээ алдар
Эзнээ баярлуулсан
Ижлээ арвижуулсан
Магтаж барашгүй эрдэнэт
Мандуулж барашгүй үзэсгэлэнт
Элдэв зүйлийн
Эрдэнийн шинж бүрдсэн
Энх амгалан
Эрх жаргалант
Тод магнай Торгон жолоот Түмэн эх ээ!
Дэлгэрэнгүй…
________________________________________

Түмэн эх

Зээ!Эрдэнэт хүний биеийг олоод
Этгээд буруу үйлийг зайлуулаад
Энэ ба хойд явдлыг
Сайтар бүтээхийг шүтэлтэй еэ
Сайн үйлсийн тулд
Амин зүрхнээсээ
Сайхан төрөхийн тулд
Ахуйн чинээгээрээ
Сайтар шамдан зүтгэлтэй еэ
Зээ хүй ээ. Олон олон түмний эхийн
Охь магнай энэ болмой зээ
Зээ, Олон жагсаал агтын дотроос
Олж жагсаахад
Хүлгийн байдалтай
Үсэргэхүй наадамд
Үлэмж гоо морь бий зээ хүй
Татаад одохын цагт
Дахин тэмүүлээд
Тавиад ирэхийн цагт
Тасархай ганцаараа түрүүлээд Айсуй л байна
Зээ хүй, Олон морьдын түмний эх
Тод магнай, торгон жолоо нь энэ болмой зээ
Зээ, Түмэн морьдын давхиа дундаас
Түрүүлэн цойлж торойн давхисаар
Дөрвөн туурайн хурдныхаа тоосыг
Төр улсынхаа наадамд өргөлөө
Зээ хүй, Арван цагаан буянаа
Арвижуулан өсгөж
Амар жаргалангаар бас
Бид нар уулзахын тутам
Улам улам өрнөхийн билэг болтугай,
Зээ хүй, Эртний ариун буянаа
Элбэгшүүлэн нэмж
Эсэргэн мэндийн билгээр
Хуран чуулж, үүнээс хойшид нь
Зээ хүй, Улам улам өрнөхийн
Билэг мандах болтугай зээ!
Дэлгэрэнгүй…
________________________________________

Яруу найрагч Цэндийн Чимиддорж
ЗУУНЧУЛУУНЫ ХУЛ
“Ум хири бадмандагирда базар гордаа хаян хирваа Хүлү хүлү хум пад”
Зул эргэх морьдын луу унасан мэт их тоосноос
Зугатаж гардаг, зугатаж ирдэг
Зуунчулууны амны хишигт мандал хүлэг
Зураад л өнгөрөх ажнай, хул зэв
Дээд буйланд нь хөхөлбий хүрэн мэнгэ ургаж хоноод
Дэргэд мөрт зэрэглээтэн харагдах уудам хул морин
Амгай химлэн сайхан аалиар ангалзаж
Алтан туураараа цүг цүг гишгэн, зуузайгаа тэнийтэл эвшээнэм
Бүрэгхангайнхаа бүрэг хөх уулсыг
Будан дотроос ч болов олж таниад
Бүргэдийн жигүүр шиг эрээлэх хавирга мөөрөг
Хаалга мэт салтаа юугаараа нүдний гал асаанам
Өвс ногоо унхиалан ганц нэг хазалснаа
Өөрийгөө чагнаж, гэдсээ хуугихад сэрвэлзээд
Сарт магнайнхаа нар зөв эргүүлгэнд
Сайхан наадын од нууж, шувуу мэт дэрвэлзнэм
Цуутай тахийн туур хатаах
Цуурайт их морьдын шаштирт алтан тоостой
Зуунчулууны дуун мэт хүлэг
Зуу бишээ, ганцхан хул морь